Монголын түүхэн том хүн шашин соёлын нэрт зүтгэлтэн Г. Занабазарын ойд зориулсан арга хэмжээний нээлтэд  Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож  үг хэлжээ. 
Хачирхалтай нь Манжид сайн дураар дагаар орох шийдвэр гаргаж байсан түүнийг З.Энхболд : " Өндөр гэгээн Занабазар Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан юм." хэмээн дүгнэж байх юм.
 
Мөн энэ  үеэр  уг арга  хэмжээнүүдийг   зохион байгуулж  буй доктор н.Хоролдамба  нарын олон хүн :  "Одоо нутгархах үзэл их гаарч  байна.   Галданбошигт бол 17-р зууны хоёрдугаар хагаст Эзэн  Чингис хааны их төрийн гал голомт руу дайрч бусниулсан хүн." гэх  мэтчилэн  ярьжээ.У
 
 
рьд балрын  цагт нүүдэлчин Монголын олон аймгууд  ямар үедээ хэнтэйгээ нийлж, юу хийж  явсныг  хэн хүн тэр болгон сайн мэдэхгүй.Ямар тэр үед амьдарч байсан биш. Гэхдээ бид өөрсдийн өвөг дээдсийг, бас өөрсдийгөө  Монголын  төлөө  сэтгэл, зүрхтэй явж ирсэн, Монгол  гэдэг организмын нэг хэсэг  гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Гэтэл юу болоод байна. УИХ-ын дарга  З.Энхболдоо!  Заавал тэр  хуучны юмыг  сэргээж, ийм өндөр төвшинд сөргөлдүүлж, харьцуулж ярих ямар шаардлага гарав?    Үнэхээр үндэсний эрх ашигт аюул учраад  ийм юм яриад эхлэв үү?   Эсвэл  улс төр, бизнесийн эрх ашиг уу? 
 
Хэрэв  өчүүхэн  жаахан сонирхлын  үүднээс ийм ноцтой  асуудлыг хөндөж байгаа  бол харамсалтай байна  шүү.  Хүн болгонд итгэл үнэмшил, үнэт зүйл байдаг. Тэр нь хөндөгдөөд  эхлэхээр наанадаж ярдагладаг. Үндэсний эв нэгдэл гэж цагтаа тулахаар ямар эмзэг  юм байдгийг та бид  ядаж   хол ойрын улсуудын ойрын жишээнээс тун сайн  мэднэ. Гэтэл  түүнийг  сахин хамгаалах ёстой хүн нь ийм юм зарлаад зогсож байдаг.  
 
 
Ямар зорилготой Галдан Бошигт, Г.Занабазар нарыг сөргөлдүүлсэн мессежийг явуулаад байна вэ?
 
Д.Давааням