Өнөөдөр дэлхийн Тамхигүй өдөр
2015/05/31
Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдсны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 дүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлаж, дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг 5 дугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болжээ. Жил бүр тохиодог энэ өдөр холбогдох албаныхан ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцийн заалтуудыг сурталчлах, олон нийтийн мэдлэгийг сайжруулах, тамхины болон дам тамхидалтын хор уршгийг ойлгуулж, хүүхэд залууст тамхинд орохгүй байх зан үйлийг төлөвшүүлэх зорилготой ажлууд зохион байгуулж ирсэн юм.