Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн танина. Тэрбээр МУГЖ дуучин Т.Ариунаагийн "Домгийн өглөө" дууны түүхэн клипэнд алиа салбадайн их содон дүрийг бүтээсэн. СУИС-ийг 2002 онд  төгссөнөөс хойш хүүхэд, багачуудад зориулсан өгүүллэг, хошин үзүүлбэрүүдээрээ олонд танигдаж эхэлсэн билээ.  “Азтай бадарчин” 2003 онд цомын эзэн мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Жуух бичгээр шагнагдсан.

Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэрбээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Түүний циркийн урлагт оруулж буй хувь нэмрийг ийнхүү өндрөөр үнэлж, ийнхүү энгэрийг нь мялаасан байна. 

Д.Ана