Монголын Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай байгуулсан гэрээгээ цуцалсан. Тэрбээр “За ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага боллоо” гэсэн юм.

Тэгвэл түүний оронд очсон солонгос тоглогч Жтван Ким тус тоглолтод 35 минутыг талбайд өнгөрүүлж 11 оноо, самбараас таван удаа бөмбөг авч, гурван удаа амжилттай дамжуулалт өгсөн үзүүлэлттэй тогложээ. Уг тоглолт нь Филиппиний лигийн Комиссионер лигийн ээлжит тоглолт Ginebra-Globalport багуудынг хооронд болж, Ginebra нэмэлт цагт 111:108-аар хожив.

Жтван Ким дундын зайнаас 13 шидээд дөрвийг нь, холын зайнаас 7 удаа шидээд дөнгөж ганцыг л оновчтой болгожээ. Тэрбээр багийнхантайгаа ганцхан удаа бэлтгэл хийгээд л эхний тоглолтдоо оролцсон нь энэ. Гэвч үзүүлэлтүүд нь манай тамирчнаас хамаагүй муу байна гэлээ. Хэрвээ Т.Санчирт талбайд ийм олон минут өнгөрөөх боломж гарсан бол юу чаддагаа илүү үзүүлэх байсан даа. Гэрээг цуцлах болсон шалтгаанаа дасгалжуулагчтай үл ойлголцсоноос болсон гэдэг.

Д.Ана