Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам сарын дараа болно.  Үүнтэй холбоотойгоор Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр наадмын бэлтгэл ажлыг шалгаж Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн байна.  Тэрбээр энэ үеэр цэнгэлдэхэд хиймэл зүлэг хийж байгаа ажлын явцтай танилцан, сэтгүүлчдийн асуултад хариулсан.  Яг одоо наадмын комиссын хурал Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Үүний дараа Дараа нь Хүй долоон худагт ажиллах юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.