Монголын рок попын ертөнц дэх авьяаслаг уран бүтээлчдийн нэг болох залуу дуучин К.Номинжин нэгэнтээ салатны навч бүхий гоёлын даашинз өмсч, эх орноо төлөөлөн анх удаа “РЕТА”-гийн сурталчилгаанд оролцож байсныг хэн хүнгүй мэддэг.

Тэрбээр 7 настайгаасаа, өмнөд Энэтхэгт амьдарсан.  Өдгөө түүнийг цагаан хоолтон гэдгийг хэн хүнгүй мэддэг болсон. "Маш үнэтэй зүйлсээр гоёод, хэдэн мянган долларын "бренд" цүнх үүрээд, хичнээн олон брендээр "тамгалуулаад" явж байхад миний үнэ цэнэ өснө гэж би бол боддоггүй. Тийм хэрэглээгээр өөрийгөө үнэлүүлээд явна гэдэг ойлголт манай монгол соёлтой нийцэхгүй. Би бас омог бардам монгол бүсгүй. Өнөөгийн Монголын нийгэм маань капитализмын материаллаг сонирхолд хэт автаж, хүмүүс бие биенийгээ унасан унаа, сууж амьдарч байгаа байшин, эдэлж буй хэрэглээгээр нь хэмжиж, үнэлдэг болж байгаа нь л хамгийн харамсалтай. Би жишээ нь, маш олон мэргэд, орчин цагийн алдартай амжилттай хүмүүсийн ертөнцийг болоод амьдралыг үзэх үзлийг сонирхож үзэхэд энэ бүхний эцэст монгол философи л байж байдаг. Бид заавал гаднаас сураад байх биш, бидний өвөг дээдсийн замнал хийгээд сургаалийг дагах юм бол манай улс орон цэцэглэн хөгжинө" хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.

Тэгвэл түүнийг саяхан Бүгд Найрамдах Солонгос улсын Гадаад хэргийн Сайд Yun Byung Солонгос улсын Олон нийтийн дипломат найрамдлын элчээр хоёр жилийн хугацаатай томилжээ.

Д.Ана