“Хувь тавилангийн ээдрээ”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг кинонд тоглосон жүжигчин Г.Золзаяаг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр  СУИС-ийг 2012 онд төгсч жүжигчин гэх алдраа хүртсэн. 

Оюутан байхдаа  “Шүрэн бугуйвч” кинонд тоглож, түүнээс хойш рекламанд, ганц хоёр киноны туслах дүрд тоглож байсан тухайгаа дурсан ярьдаг.  Жүжигчин хэмээн танигдахаасаа өмнө “Sоund of kiss” хамтлагийн гишүүн байсан болохоор дуучин гэдгээр нь илүүтэй таньж байсан. Тэгвэл өдгөө дуучин гэх алдраа гээж жүжигчин хэмээн дуудуулах болсон билээ. Түүний тоглосон "Хуримын сюрприз" киноны нээлт болсон юм. Энэ үеэрээ тэрбээр хар шилтэй залуутай бүжив. Харин түүний хамт бүжсэн залуу нь жүжигчин Р.Адъяа байсан нь шилээ авсны дараа олон таньсан юм.

Д.Ана