Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь Дуучин Сэрчмаа буюу Sally. 

Монголын олон залуучуудын харцыг булааж байсан Сэрчмаа одоогоос 3 жилийн өмнө Өвөрмонгол залуутай сүр дуулиантай хуримаа хийсэн. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон юм. Дуучин бүсгүй энэ талаараа "Гэр бүл оршин тогтнох гол хүчин зүйл нь хайр сэтгэл, бие биенээ ойлгож байж амьдрал сайхан байна. Бид хоёрын хувьд бол хоёр өөр орны хүмүүс , хоёр өөр соёл, заншилтай ер нь бүх зүйл маань өөр байсан. Үүнээс шалтгаалан салсан. Гэхдээ эхэндээ бол салж сарнина гэж гэрлэдэггүй шүү дээ. Болгоно, бүтээнэ л гэж гэрлэдэг. Мөн миний уран бүтээлийг дэмждэггүй байсан. Эдгээрээс шалтгаан салсан" хэмээн тайлбарыг хийж байсан удаатай.

Тэрбээр хөөрхөн охиноо өөрөө өсгөж яваа. Ээжийн минь хайрыг надад мэдрүүлсэн үр минь
Элэг зүрхэнд минь хайр бэлэглэсэн үр минь
Энхрийхэн бяцхан үр минь
Энэ л хорвоод инээд, итгэл төрүүлсэн 
Ээжийн амин эрдэнэ" хэмээн хамтдаа авахуулсан гэрэл зургааа дэлгэв.

Д.Ана