Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар одоогоос гурван жилийн өмнө 60 насныхаа босгон дээр хэнз үрийн зулай үнэрлэсэн билээ. Хорь гаруйхан насандаа Ю.Цэдэнбалын дүрийг бүтээж, Төрийн соёрхлоор шагнуулж байсан түүнийг монголчууд Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн том хүү гэдгээр нь андахгүй сайн мэднэ. 

Түүний том хүү өдгөө 30 гаруй насны залуу бий. Авьяас удамшдаг гэгчээр Ц.Төмөрбаатарын хүү Т.Анар олон ангит кинонд дүрээ сайн  бүтээж, гурван үеийн мундаг жүжигчид гэдгээ нотлосон билээ

Харин Ц.Төмөрбаатар өөрөөсөө олон насаар дүү бүсгүйгээр насны амрагаа сонгож, Сүндэръяа, Биндэръяа нэртэй охидуудаа дүүтэй болгож, хэнз хүүтэй болсон. Өдгөө хүү нь дөрвөн настай, аавыгаа өвчсөн мэт адилхан хүү байдаг аж. Ингээд Төрийн соёрхолтын амин эрдэнэ хүүтэй танилцана уу.