Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Алтанбулаг” авто замын боомтоор 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын иргэн “А”-г СЭҮ 28-19 улсын дугаартай автомашинтай Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь үзлэг шалгалт хийхэд 65 таблетик бүхий 455 ширхэг “Анданте” гэх сэтгэцэд нөлөөт эмийг нууж, хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хилчид илрүүлэн саатуулж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүллээ.   Уг эмийг Унгар улсаас оруулж ирдэг бөгөөд хэрэглэж мансуурсан иргэдэд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно. Үүнээс гадна уг эмийг Монгол улсын эмийн бүртгэлээс хасахаар болсон юм. Тиймээс энэхүү эмийг хэрэглэхгүй байхыг  анхааруулж байна.  

Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн хилийн 0165 дугаар ангиийн Цагааннуур Авто Замын Шалган Нэвтрүүлэх Боомтоор ОХУ, Монгол улсын хамтарсан гэмт бүлэглэл хууль бусаар ТОЗ-8 маркийн 5.6 мм-ийн 11900 ширхэг сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хилчид илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлжээ.