Нурсан барилга “Нархан” хотхонд хамааралтай ч “Алтай констракшн” гүрийсээр
2015/06/08
Энэ сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлага хуурч олон хүнийг сандаргалаа. Улмаар Онцгой байдлын албан хаагчид , нийслэлийн Аврах ангийн бүлгийнхэн очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцрийг буулгасан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
Энэ барилга нь “Нархан хотхон”-той ямар ч хамааралгүй, “Тэнгэр Лэнд” гэх байгууллага барьсан гэдгийг “Алтай констракшн” мэдэгдэж манай редакци руу ахин дахин залгаж байсан юм.
Тэгвэл энэхүү барилга нь “Алтай констракшн”-ы “Нархан хотхон”-той шууд хамааралтай гэдгийг төрийн байгууллагууд болон оршин суугчид нь баталж байна.
Баталгаа 1: Замын цагдаагийн бүртгэл уг барилга нь Нархан хотхоных гэдгийг батална. Тодруулбал: “Барилгын пасат нурсан гэж зам хаасан бөгөөд ХУД-ын Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Аварах 105 ангийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг, Нийслэлийн МХГ-аас 3 байцаагч ирж ажилласан. 59-60 дугаартай Т. Камри авто машиныг авто чирэгээр чирж аюултай бүсээс гаргасан. “Алтай консртакшн” “Наран хотхон”-ы хойд талаасаа 13 даврахын 4х5 хөөсөнцөөр шавардлага унасан. ХУД, ЦХ, ЗЦТ хамтарч ажилласан зорчих хэсгийн замын хөдөлгөөнийг 2 цаг хаасан ямар нэгэн хүн эрсдээгүй, гэмтээгүй” гэжээ.
Баталгаа2: Нийслэлийн онцгой байдлын газрын бүртгэлд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлага хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцрийг буулгасан байна. Хүн бэртэж гэмтээгүй байна.
Баталгаа3: Уг байрны оршин суугчид анх энэ байрыг худалдан авахдаа “Алтай констракшн”-тай гэрээ байгуулсан гэдгийг баталгаа болгон манай сурвалжлах хэсэгт үзүүлсэн юм. 2008 онд уг барилга ашиглалтад орсон бөгөөд ийнхүү асуудал үүссэнд таагүй байгаагаа ч мөн мэдэгдсэн.
Баталгаа 4: Уг барилгын оршин суугчид “Нархан хотхон”-ы оршин суугчидтай хамт нэг СӨХ-д мөнгө төлдөг бөгөөд “Нархан хотхон “–ы байр мөн гэдгийг баталж байсан юм.
Энэ мэтээр баталгаануудыг дурдаад барахгүй юм. Харин “Алтай констракшн”-ыхан манайтай хамааралгүй хэмээн гүрийж байгаа нь юуны учир вэ? Тус байранд сурвалжлага хийхээр очсон сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад хийж, шүлсээ үсчүүлэн татаж чангаасныгаа тус байгууллагаас албан ёсоор тайлбарлах бизээ...
Өнөөдрийг хүртэл онгойсон энэ барилгыг битүүлэх эзэн нь тодорхойгүй байна. Ойр орчимд нь тууз уясан байдалтай байна. Өнөөдөр энэ барилгатай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргана. Дүгнэлтийг бид эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/12/07
Бадамлах нар орон сууцны конторын хариуцдаг байруудын нэг болохоос Нархан хотхоны байр биш, хашаа нь ч тусдаа өөр талаасаа ордог. Тэнд амьдардаг хүн бүр л мэднэ.
Зочин · 2015/06/08
Цагдаа, Онцгойгийнхон юу гэж бүртгэсэн нь баталгаа биш. Дуудлага анх юу гэж өгсний дагуу л бүртгээ биз. Наад Алтай констракшн ХХК-аасаа, тэр Тэнгэр лэнд ХХК-аасаа, бас оршин суугчдынх нь гэрээг л харчих л даа. Жоохон баян компани харахаараа мөнгө салгах гээд л дайраад байх юм. Тал талаас нь нэртэй устай хүнээс нь асуугаад тэгээд бич л дээ. Чавганцын хэрүүл шиг юм бичээд мөнгө салгах гэсэн л санаа биздээ чааваас
Зочин · 2015/06/08
Сүүлийн үеийн бүх барилга ийм шүү дээ. 1, 3, 4 -р хороолол бол үүний хажууд ёстой танк шүү дээ.
Зочин · 2015/06/08
Chi Altai-iin hun uu haha chaavaas
Зочин · 2015/06/08
Энэ байр Нархан хотхоны СӨХ-д одоо харъяалагддаг хэдий ч анх энэ барилгыг "Алтай констракшн" ХХК бариагүй гэдгийг мэдэх юм. Би энэ хотхоныг анх ашиглалтанд орсноос нь хойш 7 жил амьдарсан юм. Тийм болохоор "Алтай констракшн"-ий барьсан байр биш гэдгийг нь мэдэж байна.
Зочин · 2015/06/08
Odoo ene ALTAIgiinhan yu gej ****ah bol