Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг олны танил болж хэдийнээ урлагт өөрийн байр сууриа олсон залуу жүжигчин. 

Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”,  “Валентины захидал”, хамгийн сүүлд  "Ану хатан", "Анирлагч", "Би эмэгтэй хүн" зэрэг кинонд тоглосон.  Шүүдрээ телевизийн олон ангит кинонд хайртынхаа хамтаар тоглосон бөгөөд залуу ээжийн дүрийг бүтээсэн. 

Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө яваа хэмээн өөрийгөө тодорхойлдог тэрбээр өнөөдөр СУИС-ийн урлаг, судлаачийн ангийг төгсч дипломоо гардан авлаа.

Д.Ана