ШӨХТГ-т томилогдсон дэд дарга бүсгүй хэний “хүн” вэ?
2015/06/10
Хэд хоногийн өмнөөс Засгийн газрын агентлагийн дэд даргад 27 настай, миссийн тэмцээд оролцож байсан, төрийн албанд нэг ч жил ажиллаж байгаагүй, төрийн албаны мэдлэг туршлагагүй нэгэн эмэгтэйг хууль зөрчин томилсон тухай мэдээлэлүүд гарах болсон. Тэгвэл ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа гэх энэ эмэгтэй хэний “дэмжлэг түлхээс”-ээр Засгийн газрын хуралдаанаар орж нэр нь дэмжигдэн агентлагийн дарга болсон вэ? гэдэг асуудал өөрийн эрхгүй олны анхаарал татсаар байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол ШӨХТГ-ын дэд даргын орон тоо нь хамтарсан Шийдлийн Засгийн газрын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд “үлдээсэн” орон тоо юм байна.
Тиймээс ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяаг дээрх хоёр намын аль нэгнийх нь томчуудын “улс төрийн шахаа” гэж дүгнэж болох юм. Б.Энхзаяагийн хувьд намын аппаратад 2 жил ажилласнаар өөр төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй нэгэн гэнэ.
Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 7.1.7- д: “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал-ыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамруулна гэжээ. Мөн хуулийн 5.2-т төрийн захиргааны болон тусгай албан тушаалыг төрийн Жинхэнэ албан тушаал гэж заажээ. Тэгвэл тус хуулийн 17 дугаар зүйл дэх Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах хэсгийн 17.1-д: “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заажээ.
Гэтэл Засгийн газрын тохируулагч агентлаг болох ШӨХТГ-ын дэд даргын орон тоон дээр төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө тухайн ажлын байранд орохыг хүссэн иргэдээс мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулалт явуулах замаар авсан уу гэдэг нь эргэлзээтэй байна.
Засгийн газар хамтарсан гэх нэрийн дор төрийн албаны холбогдох хуулийг зөрчиж, тухайн алба орон тоонд тэнцэх мэдлэг чадвар, туршлагагүй хэн нэгнийг УИХ-ын гишүүн, сайд дарга гэдгээрээ “түрий барьж” хэн дуртай нь намын бодлого, дэмжих ёстой хүн, “сайн дүү” гэдгээр нь албан тушаалд хэдий болтол томилох вэ?
Ингэж төрийн албыг төрлийн алба болгосны уршигаар өдгөө мэргэшсэн төрийн албан хаагчид гудамжинд гарч тэдний орыг зөв бичих дүрмээ ч мэдэхгүй “шахааны хүмүүс”-ээр дүүргэлээ. Үүний улмаас төрийн ажил цалгардаж, улс орны хөгжил урагшлах биш хойшлохдоо хүрээд байгааг эрхэм сайд дарга та нар маань хэзээ анзаарч ухаарах вэ?
Ямартай ч ШӨХТГ-ын дэд даргыг “МАХН-МҮАН Шударга ёс” эвслээс шударга бусаар томилуулсан нь хэн бүхэнд ойлгомжтой боллоо. Тун удахгүй хэн гэдэг албан тушаалтан ямар учраас түүнийг ингэж дэмжих болсон шалтгааныг бид олж хүргэх болно.
Зочин · 2015/06/11
emegtei hvn udirdah alban tu****ld tomilogdoj yagaad boldoggui yum beeee. mobgolchuudaa icheech hedii boltol humursun togoon dotor bgaa yum shiig etsgiin erht esiig shvtej amidrah estoi yum be. emegtei hvn saihan bj bolohgui. tom alban tu****l hashij bolohgui yu. bvsgvichvvdee temtseye. temtseye. bidniig arai heterhii doosh hiij bna shvv dee.
Зочин · 2015/06/10
НАМбол монголд мафийн хэлбэрт орсон. Луйварчид нам хэлбэрээр нэгдэж төрөө авлигажуулж чадлаа. Эдийн засгаа дээд зэргээр унагаж, нам дагасан луйварчид хагартлаа баяжлаа. Оюу толгойгоос эхлээд байж болох баялагуудаа авлигадаж эх орны бая**********р хувь болон намын эрх ашгийн үүднээс зарж иддэг жишиг тогтоосон. Хайран эх орноо аврахын тулд МАН, АН ыг сонгуулд дэмжихгүй байх ганц зорилго эх оронч хүн бүрт байх ёстой.
Зочин · 2015/06/10
ene 2 hunii ali ded drga n yu bl do
Зочин · 2015/06/10
Сайхан билг ижил хүйййстэн биш байсан юм уу
Зочин · 2015/06/10
Сайханбилэг ******** биш байсан юм уу
Зочин · 2015/06/10
Hel us meddegeeree bish tarhia zov ajilluulj, udirdaj chaddag hun ni darga boloh estoi bishuu? Tuunees hoorhon bna uu miss bna uu hamaagui uls toriin naimaagaar tomilohdoo yadaj zov hunee darga bol****or ymaa. ULS TURCHID GJ ILJIGNEES 7-n dor amitad
Зочин · 2015/06/10
toriin albanii zoblol shig huchgui archaagui iim baiguullaga bsan dorbol bgaagui ni deer Bas toriin albanii huuliig eronhiilogch urj hayj huchingui bolgoh heregtei. Odoo tsunh barisan yuch medehgui *****uud hurgan darga bolood toriin albiig gutaaj bna.
Зочин · 2015/06/10
KKK A-LAARAA DED DARGA BOLJ DEE HOORHII
Зочин · 2015/06/10
битгий өөрийнхөө мэдээн доор өөрөө сэтгэгдэл бичээд бай Энхзаяа
Зочин · 2015/06/10
битгий өөрийнхөө мэдээн доор өөрөө сэтгэгдэл бичээд бай Энхзаяа
Зочин · 2015/06/10
тийм ийм хэлтэй тэгж ингэж бичдэг гээд ярьвал манай сургуулийн Монгол хэлний багш эсвэл Англи хэлний багшийг шууд сайд болгочихоёлдоо
Зочин · 2015/06/10
МАХН-МҮАН Шударга ёс эвсэл хэдийгээр хууль зөрчсөн боловч үнэхээр мэдлэг чадвар чигдэрсэн, гоо үзэсгэлэнтэй бүсгүйг зөв таньж зөв томилгоо хийжээ. Баяр хүргэж амжилт хүсьее Б.Энхзаяад Төрийн ажлын туршлага ажиллаж байж л сууна. Сайн ажиллаарай. Ямар чадалтай бэ гэдгээ харуулаад өгөөрэй.
Зочин · 2015/06/10
Энэ Б. Энхзаяа гэдэг бүсгүйг би хар багаас нь биш ч сайн мэдэх хүний нэг юм. Гадаадад их дээд сургууль төгсөж ирсэн. 2-3 хэлтэй англи хэлийг төрөлх хэл шигээ мэддэг энэ охиноос монгол хэлний зөв бичгийн дүрэм найруулга зүйн зөвлөлгөө авдаг хүмүүс цөөнгүй байдаг. Тэр ч бүү хэл уйгаржин монгол бичгээр маш сайхан бичиж унших нь энгийн зүйл болсон бүсгүй шүү.
Зочин · 2015/06/10
hi hi ha ha henii nu a gedgiig n mednee hoorhii ne a gaa harj uzej dee
Зочин · 2015/06/10
Төрийн хууль гэж юу байдгийг хамгийн түрүүнд сурталчилах, үлгэр жишээ байх ёстой хүмүүс нь өөрсдийн баталсан хуулиа зөрчиж байгаа юм чинь ц******ид юу болох нь ойлгомжтой.