Миссийн тэмцээнээр олонд танигдсан Х.Бадамгэрэл олон эртэй нэр холбогдож явсан. Гэхдээ энэ нь нэг ч удаа үнэн байгаагүй хэмээн ярилцлагадаа хэлсэн байдаг. Топын өргөмжлөл авахаас нь өмнөхөн төрсөн дүүтэй нь хамт явж байхыг харсан папарацичид гэрэл зургийг нь аван олонд түүний хайр хэмээн дэлгэсэн. 
 

Тэгвэл уг хайрын эзэн хэмээгдсэн усны дусал мэт адилхан дүү нь балетчин бүсгүйтэй амьдралаа холбож байгаа гэнэ. Ингээд түүний андуурагдсан хайрын гэргийг танилцуулж байна.