Ч.Хүрэлбаатар : Чингис Самурай бондоос мөнгө хуссан хулгайч нарыг өршөөх гэж байна
2015/06/14
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Авилгач дарга нарыг өршөөх хууль"-ийн төслийн талаар өөрийн Facebook дээрээ ийнхүү бичжээ :
"УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн 4.5-д "Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй." гэж заасан нь үнэндээ маш олон аж ахуйн нэгж өршөөлийн хуульд хамрагдахгүйд хүргэж байна. Эрх бүхий байгууллага гэдэгт хууль хяналтын байгууллагаас гадна татвар, гаалийн байгууллага ч орно."