TВ коктейл хамтлагийн жүжигчин жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалыг уншигч таны эчнээ танил. "Сайн уу амьдрал минь", "Омарын эрэлд", Мөнгөний гахай", "Содура" зэрэг дэлгэцийн бүтээлд тун чадварлаг тоглосон тэрбээр өнөө жилийн барилдах бөхчүүддээ зөвлөгөө өгөв.

"Энэ жилийн наадамд барилдах бөхчүүдэд; Шипи өмсөж барилдах юм байгаа биздээ манайхаан монгол гуталтай барилдаж балайрав хөл бөмбөгийн талбай дээр... Ер нь энэ тэнд очиж наадмын бэлтгэл гэж гарч байхаар хөл бөмбөгийн талбайнуудыг авч сайн бэлдүүл яасан юм бэ" хэмээв. 

Баяр наадмын ногоон дэвжээг байгалийн зүлэг ногоо биш хиймэл зүлэгээр өнгөлж байгаа нь олон хүнд таалагдахгүй байгаа билээ.Уг зүлгийг 1.2 тэрбум төгрөгөөр хийж байгаа юм.

 Д.Ана