УЭДТ-ийн тайзнаас үзэгчдийн танил болсон жүжигчдийн нэг бол МУСТА Т.Хулан. Найман жил энэ их айлд урлагийн төлөө хүчин зүтгэж явсан тэрбээр театраасаа гарсан. 

Тэрбээр жүжигчин Дашхүү агсны хүү найруулагч Галбаяртай гэр бүл болж хөөрхөн хоёр хүүхэдтэй болсон. Том охин нь долдугаар ангийн сурагч, бага хүү нь цэцэрлэгт хүмүүждэг. Өнөр өтгөн айл болохыг хүсдэг Т.Хулан маань нярайлж хүүтэй болж бүл нэмжээ. Энэхүү баярт мэдээг түүний хань "удам залгах хоёрдахь хүү минь мэндэллээ. Хоёр сайхан хүү наддаа хайрласан ханьдаа хязгааргүй хайртай. Яг одоо би хамгийн жаргалтай аав" хэмээн дуулгалаа.

Хосууддаа баяр хүргэж, эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсье.

Д.Ана