Ж.Эрдэнэбат: Бид худлаа амлалт өгч иргэдэд найдвар төрүүлж, хүлээлт үүсгэхгүй хамтдаа нэг ч гэсэн асуудал шийднэ
2015/06/19
МАН-аас ард олныхоо санал санаачилга, захиас даалгаврыг бодит ажил болгохоор бид хамтдаа аяныг эхлүүлсэн. Монгол орны 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд хүрч ажиллах зорилготой тус аяныг Архангай аймагт амжилттай өрнүүллээ.
Энэ аяны хүрээнд сангийн сайд Ж.Эрдэнэбат Цэцэрлэг, Жаргалант сумдын иргэдтэй уулзаж улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллийг өгч, бид хамтдаа аяны тухай танилцуулсан байна. Аяны гол зорилго иргэдийн санал бодлыг сонсох, асуудлыг хамтдаа шийдвэрлэх гэдгийг Сангийн сайд энэ үеэр онцолжээ. Цэцэрлэг сумын хувьд Ерөнхий боловсролын сургуулийн байрны халаалтын асуудал жил бүр яригддаг ч өдийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Идэр есийн хүйтэнд сурагчид даарч хөрөн хүндхэн байдалд хичээллэдэг тухай тус сургуулийн захирал дуулгалаа.Халаалтын шугамыг солих зураг төслийг гаргаж бэлтгэл ажил хангагдсан ч санхүүжилт байхгүй учир энэ асуудал хойшилсоор байжээ. Харин салбарын сайд шаардлагатай байгаа 25 сая төгрөгийг шийдэж сурагчдыг дулаан сургуульд эрдэм боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй гэлээ. Бид хамтдаа аяны хүрээнд асуудлуудыг шийдэж эхэлсэнд иргэд ч талархалтай хандаж байлаа. Мөн улс орны эдийн засаг хүндхэн байдалд байгааг салбарын сайд дуулгаад МУ-ын гадаад өр 41 их наяд хүрсэн. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1,8 дахин их тоо. Тиймээс бид цалин нэмнэ, малчдад урамшуулал олгоно гэж худлаа амлалт өгч, иргэдэд хүлээлт үүсгэхгүй. Яг өнөөдрийн нөхцөл байдал ийм л байна. Гэхдээ аль болох эдийн засгийг нэмэгдүүлэх, МАА, Газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, зардлаа хэмнэх болно гэв. Уулзалтын үеэр иргэд Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж иргэдийн саналыг гар аргаар тоолдог байх хэрэгтэй. Улс орноо хөгжүүлж эдийн засгийн хямралаас гархад зөв сонголт хийх нь чухал. Тиймээс иргэн бүрийн саналыг үнэ цэнэтэй байлгах хэрэгтэйг ч онцолж байлаа.
Суманд, орон нутагт шийдвэрлэх асуудлууд ар араасаа хөвөрсөөр байхад удирдлагууд нь хэт улстөржиж үүрэгт ажлаа умартсанаар иргэдийн амьдралд хүндхэн ачаа болоод байгааг ч тэд дамжууллаа. Энэ үед хамтдаа асуудлаа хэлэлцэж зөв гарц олох нь чухал. Бид хамтдаа аяныг эхлүүлэн орон нутагт хүрч ажиллаж байгаа МАН-ын бодлого цаг үеэ олжээ гэж иргэд ам сайтай байна.
лодойЗочин · 2015/07/17
хулгайч хүн худлаа ******хаас өөр юухэлэх үү
өндөр болгох нууц · 2015/06/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮₮