“Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч,  “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Бадамгэрэлийг танихгүй хүн ховор.

Тэрбээр бүсгүйчүүддээ зориулж дотно зөвлөгөөг хүргэлээ. "Улаан өнгийг их бадрангуй эрэмгий өнгө гэдэгтэй санал нийлнэ биз дээ. Гэхдээ энэ өнгийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь ажил хэргийн ямар нэг тохиолдлын анхны уулзалтын сэтгэгдлийг эерэг үлдээе гэж бодож байвал улаан өнгө биш цайвар,цагаан оруулгатай өнгөнүүдийг сонгоорой. Харин ажил хэргийнхээ ямар нэг амжилттай хэрэгжсэн зүйлсийг батлахдаа, бас танилдаа өөрийнхөө гал цогтой дэврүүн эрч хүчтэйг илэрхийлэхдээ улаан өнгийг сонгоорой. Мэдээж улаан уруул бардам өөртөө итгэлтэй байгаагийн илрэлээ. Өнөөдрийг амжилтаар дүүрэн өнгөрүүлээрэй хөөрхөнүүд ээ" хэмээв.

Д.Ана