"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон. 

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг "Эхийн сэтгэл" хэмээх дуугаараа мялааж байсан билээ. Өдгөө “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Алтанхан эрхэлсэн нас минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дуугаар урын сан нь арвиж яваа уран бүтээлч. 

Өнгөрсөн сард үеийн найзуудтайгаа хамтран анд нөхдийн дууг бүтээсэн. Үргэлж л хөдөлмөрлөж явахыг эрмэлздэг дууч залуу энэ жилийн наадмаар зодоглоно гэнэ шүү. Жил бүр зохион байгуулагддаг "Оддын бэсрэг" наадамд хүч үзэх юм байна.

Д.Ана