Л.Гантөмөр сайдын алдааг Төрийн албаны зөвлөл “баллуурдаж” байна
2015/06/26
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд шинэ оны босгон дээр тушаал гарган МУИС-ийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Д.Галтбаярыг өөрийнх нь хүсэлтээр “дэвшүүлэн зайлуулж” улмаар Р.Бат-Эрдэнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Монгол улсын их сургуулийн захирлын үүрэгт ажилд томилсон байдаг бөгөөд энэ нь хууль зөрчсөн тухай “Л.Гантөмөр сайдын хууль зөрчсөн нэгэн үйлдэл ” нийтлэлээр хүргэж байсан.
Өөрөөр хэлбэл, МУИС-ийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулах ёстой байхад салбарын сайд нь сонгон шалгаруулалт явуулалгүй шууд томилсон. Сонгон шалгаруулалт явуулаагүйгээс гадна захирлыг томилоход шаардлагатай АТГ, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, тодорхойлолтгүйгээр тушаал гаргасан нь хууль бус үйлдэл байдаг. Энэ нь БСШЖУ-ны сайд Л.Гантөмөр Боловсролын тухай хуулийн 28.1.12-ыг зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 28.1.12.-д “Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасан байдаг.
Тэгвэл сайдын энэхүү алдаатай үйлдлийг Төрийн албаны зөвлөл засаж залруулахаар МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа бөгөөд энэ талаар сайтдаа байршуулсан байна.
Гэхдээ анхаарал татаж байгаа нь наадмын өмнө асуудлыг шийдэх гэж байгаад оршино. Өөрөөр хэлбэл төрийн эрх баригчид “но”-той асуудлыг олон нийтийн анхаарал өөр чигт хандуулсан үед шийддэг. Энэ удаад наадмын өмнө буюу 7-р сарын 9-10-ны өдөр асуудлыг шийдэх гэж байгаа нь МУИС-ийг хувьчлахад туслах нэгнийг тавих гэж байна гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Тодруулбал, МУИС-ийг шинэчлэл нэрээр олон сургуулийг нь цөөлсөн байдаг. Улмаар тус сургуулийг хувьчлах асуудлыг хэлэлцэх эсэхийг битүүний өдөр УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Өдгөө энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа нь МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалттай давхцаж байгаа юм. Энэ нь МУИС-ийг шинэчлэл нэрээр “самарсан” нууц нөхөр ил гарах цаг ойртож байгааг илэрхийлж байна.
Харин энэ ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн Л.Гантөмөр сайд хууль зөрчсөн ч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Түүний нэг удаагийн алдааг Төрийн албаны зөвлөл баларуулдлаа. Цаашид хэчнээн алдааг нь Төрийн албаны зөвлөл баллуурдах бол... Бодох л асуудал.
А.Баярмаа
Зочин · 2015/07/24
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/24
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Ламжав · 2015/06/26
МУИС-иар оролдох нь ******рын сүүлээр оролдохтой ижил. МУИС босвол дагаад Монгол Улс босно шүү. Магнай Батзанданг гудамных гэж бассан бол МУИС-ийг луйварчин зуйгуул улс төрчид минь та нар чадахгүй шүү. Эх орноо худалдсан, луйварчин, зуйгуул улс төрчид минь та нарыг нэг өдөр жалганд аваачиж буудаад, булчихад Монгол Улс та нараар дутахгүй. Чаушеску шиг л авна шүү.
Зочин · 2015/06/26
zaaaaaa
Зочин · 2015/06/26
BYam heel hahuul avtchihsan gazar bn lee! songon ***lgruulalt gej dan luivar muusain muunii gaj ursgaliin uur uurhai ! ya lch ulsiin zasgiin gazariin tetgeleg-n songon ***lgruulaltnd luivar hiij avilgal agdag buzriin amitad shuu! tolgoigooroo orno gej bdgui yum bn lee!
Зочин · 2015/06/26
Хор найруулга жинхэнэ сонгодог байдлаар явагдах нь дээ
Зочин · 2015/06/26
"баллуурдаж" гээд биччихвэл Сайд унших байх даа. Ядаж гарчгаа зөв бичмээр юм.