“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Монос” Эрдэнэчимэг нар жагсаалтад тэргүүллээ
2015/06/29
Сонгууль нэгэнтээ эхэлчихсэн, ил далд сурталчилгаа аль хэдийнээ айлаас айлд нисч явна. Тэр тусмаа улстөрийн хүчнүүд намын жагсаалтад орох нэрсээ мөнгөн дүнгээр тодорхойлоод эхэлчихсэн гэдгийг ойрын эх сурвалж хэллээ.
Ийнхүү жагсаалтад орох эздээ тодорхойлчихсон АН-ын хувьд нийт гишүүдийнхээ эв эеийг хичээж, ямар нэг аргаар ҮЗХ болон Их хурлаа хуралдуулахгүй байх буюу нам жимхэн байж сонгуульд орохыг эрмэлзэж байна. Жагсаалтыг эрэмбэ ёсоор саяхан бүрэн эрхээ хурлаар бус шүүхээр баталгаажуулаад байгаа З.Энхболд тэргүүлнэ. Хэдийгээр маргаантай байгаа ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хоёрт эрэмблэгдэнэ. Сонгууль хүртэл мэнд байвал шүү дээ. Харин жагсаалтын гуравдугаарт Зам тээврийн сайд асан А.Гансүх эрэмблэгдсэн нь хүмүүсийн сонирхлыг татаад буй.
Үүнээс хойш нэлээд мөнгөний уралдаан үүсч, эрэмбэд багтсан гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Тухайлбал, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ намын жагсаалтын дөрөвдүгээрт мөнгө хаясан бол хөрөнгөөр дутахгүй “АПУ” Г.Батхүү жагсаалтын тавд багтсан байна. Харин “Монос”-оор овоглсон Л.Эрдэнэчимэг жагсаалтын зургаад эрэмбээ тогтоожээ. Л.Эрдэнэчимэгийн хувьд нэлээд маргаантай тойргоос орж ирсэн учраас үүнээс өөр арга байхгүй. Тиймээс байгаагаа тэмтрээд жагсаалтад чичрэхээс өөр аргагүй. Мөн үе үеийн сонгуульд хэл ам дагуулж байдаг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ долоод эрэмблэгджээ. С.Эрдэнэд үүнээс өөр зам байхгүй. Үлдсэн ганц боломж нь энэ гэдгийг баянголчууд өнгөрсөн хугацаанд сайтар батлаад өгсөн.
Гэтэл өнгөрөгч 2012 оны сонгуулиар өвдөг шороодсон гомдол нь тасраагүй яваа Д.Нямхүү жагсаалтын наймд орж ирсэн байх юм. Энэ бас л сонирхол татсан зүйлийн нэг. Харин жагсаалтын есд “фортуна” Н.Батбаяр, Р.Гончигдорж нар санаархаж байгаа ч дотооддоо маргаантай, тойрогт нь нэр дэвшүүлэхээр болжээ. Н.Батбаярын хувьд өнгөрөгч сонгуулиар Архангай аймагт ялалт байгуулсан тул мандатаа хадгалж ирэх учиртай гэж үзсэн бол Р.Гончигдоржийг өнгөрөгч сонгуулиар жагсаалт өгсөн учраас энэ удаад үгүй. Тойрог сонгох бололтой. Н.Батбаяр, Р.Гончигдорж хоёрын хувьд хаана ч ямар ч тойрог аваад ялалт байгуулахгүй гэдгээ мэдсэн учраас жагсаалтад орохоор улайрч байгааг эх сурвалж хэлсэн. Тиймээс жагсаалтын ес арав, 11, 12 гээд “Нэг ардчилал” фракцын хэдэн залуугийн нэрийг зоож хоншоорыг нь харахаар болжээ.
Н.Дөл
Зочин · 2015/06/30
Одоо батэрдэнэ батхүү зоригт мэтийн олигорхиудаас салаачээ. Үүнийг ардчилсан нэртэй нам гэдгий******. Нэрийг нь солиод олигархийн нам гээд хаяглачихаач. Монголд эд юу хийж өгнө гэж хүлээж байгаан. Хятадуудтай нийлж монголын баялагыг урагш зөөдөг нэг эр, олон жил сайд гишүүн хийж архины үйлдвэрээ томруулсан нэг эр, санхүүгийн луйвар хийдэг баагий. Ардчилсан намын гишүүд эд нараас юу хүсч байгаан. Яах гээд албан ту******лтай нь зууралдуулаад байдаг байнаа. Одоо сайхан амьдарч байна улс орон гийгүүлсэн гялтайсан юм алга хувийнхаа бизнесийг хийгээд явахад тансаг л амьдархаар боллоо ш дээ.
Зочин · 2015/06/29
ene namiig dahin songoh hun ene horbood bgaa gej uuuuu **** ts****aa lalruudaaaaa
Зочин · 2015/06/29
tui chort gej