Интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн их магтаал шүүмжлэлийг дагуулдаг уран бүтээлч бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо яах арга үгүй мөн. 

Түүний талаар интернэт сайтуудад олон мэдээлэл гардаг ч сүүлийн жилүүдэд айл гэрийн эзэгтэй болж, хөөрхөн охинтой болсноор бага зэрэг энэ салбараас хөндийрөөд байсан билээ. Тэгвэл түүний хөөрхөн охин Бүжин авьяаслаг ээжийнхээ халааг авах бололтой. Учир юу гэвэл дуучин бүсгүй шинээр төрж буй "Охин төрлөө" үндэсний брэндийн рекламанд охины хамт тоглосон зургаа нийтэлжээ. Ямартаа ч тун удахгүй Анугийн хөөрхөн охин Бүжин рекламын ертөнцөд цахиур хагалах бололтой.