Дарханы зам засварын ажил дуусч байна
2015/06/30
Нүхийг нь тоолохоор болсон Дарханы замыг өнгөрсөн жил зассан. Гэвч өнөөх зам нь 14 хоноод эхнээсээ эвдэрч байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ замын Улаанбаатараас 19-176 км замыг “Баянчандмань АЗЗА”, 176- 224 км хүртэлх хэсгийг “Дархан АЗЗА” хариуцан засвар арчилгааг хийх ёстой.
Засварыг чанаргүй хийснээс их хэмжээний эвдрэл гарч жолооч, зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бүрдээд байгаа учир өөрийн хөрөнгөөр дахин засахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гүйцэтгэгч компаниудаас шаардсан юм. Зам засварын ажил ямар байгаатай МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг газар дээр нь танилцлаа. Зам засварын компаниуд тавдугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа орсон байна. Хэдийгээр улсын байцаагчийн дүгнэлт хараахан гараагүй ч засварын ажлын явц урьдчилсан байдлаар 96 хувьд хүрч хөдөлгөөнийг нээжээ. Өмнө нь өгсөн дүгнэлт, албан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажил баталгаажиж, байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллах юм.
Улаанбаатар-Дархан, Дархан-Сүхбаатар-Алтанбулаг-Улсын хил чиглэлийн авто зам 1971 онд ашиглалтад орсон. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр 1997-1999 онд хэсэгчилсэн их, дунд засвар хийснээс хойш урсгал засвар л хийж байжээ. Өөрөөр хэлбэл их засвар хийлгүй 44 жил болж байгаа юм.
Эдгээр их засвар хийгдээгүй замуудад буюу Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Багануур-Хэнтий, Лүн, Өвөрхангай чиглэлийн замуудад зам тээврийн ноцтой ослууд гардаг. Улаанбаатар хотоос гарсан төв магистрал замуудын 150 км-ын радиустай эдгээр замууд дээр ноцтой ослууд гардаг байна. Уг замуудад осол гарах дараагийн шалтгаан бол жолоочид хурдаа тохируулахгүй байх, гүйцэд түрүүлэхдээ эсрэг урсгалд ордог нь эрүүл мэнд, амь насаараа хохирооход хүрдэг бөгөөд хурдаа тохируулж явахыг сэрэмжлүүлж байна.
Ингээд Улаанбаатар-Дарханы зам завсарын ажлын явцыг гэрэл зургаар хүргэе.
А.Баярмаа
зочин · 2016/03/28
сайн байна засаж янзалж хэн идэж чадаж байна тэрл сэргэлэн байна бусдад атаархадаг хүн өөрөө юуч чаддагүй юм
Зочин · 2015/06/30
tusuv ni 6m urguntei inter geed l nuguu standartaar ni avsan baihdaa. tender avahdaa 10-20%-g darga nart daraa zahiraluud ni bas avna tegeed enjineeruud ni daraa ajilchid ni ingeed ene neg zam tavisan nertei taviulsan nertei hotsorch baigamdaa. heden sariin nasgui zam gej nertei boinii gazar humuus uhseer l.
Зочин · 2015/06/30
uunnuhuus iim zamiig ulsiin komiss n huleej avah m bhdaa aimshigtai