МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэрт МАН-ынхан юу гэв?
2015/07/06
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдан МАН-ыг засгаас гаргахаар болсон. Шийдлийн засгийн газарт найман сар хамтарсан МАН-ын зургаан сайд бол:
1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар нар юм.
Тэд хүссэн ч эс хүссэн ч суудлаа тавьж өгөхөөр болж байгаа. Суудлаа тавьж өгөх сайдуудын нэг болох Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас цөөн зүйл тодрууллаа.
- МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэр гарчихлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
- Өөр намын гаргаж байгаа шийдвэрт би юу хэлэхэв. Гэхдээ тэр намынхан Засгаас гарах ёстой бид нар сандал ширээтэй зууралдаад суухгүй гараад явна. Угаасаа тэднийх засаг барьж байна. Засаг барьж байгаа айл хамтраад улс орныхоо эрх ашгийг бодье гээд л урьсан. Бид тэрэнд итгээд орж ирсэн. Одоо тэгээд зангаа хувиргаж байна. Бид бол байдгаараа л байгаа. Гэхдээ гуйж, албан тушаалтай зууралдаж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Хэрвээ тэд эцсийн шийдвэрээ гаргавал бид хариу гаргах ёстой.
- Та Л.Эрхэмбаярын мэдэгдлийг үзсэн үү?
- Үзээгүй. Твиттерээр л харлаа. Их оройтож харсан.
- Таны эхлүүлсэн ажлууд ингээд дундаасаа байхгүй болох нь..?
- Би хийдэг юмнуудаа хийсэн. Төр залгамж чанартай байх ёстой. Үргэлжлээд явах ёстой. Дараагийн хийх хүн нь хийх байх. Үүнийг манай нам шаардаад явна. Нэгэнт хийгээд эхэлсэн ажлыг үргэлжлүүлээд л явах ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: За одоо ч харин МАН жинхэнэ сөрөг хүчин болж, эргэн ирнэ дээ. МАН-аар тоглож байгаа мэт боловч үнэндээ улс орноороо тоглож байна даа энэ АН. МАН-ыг хөөх шийдвэрийг АН-ы Гүйцэтгэх зөвлөл гаргаж байгаа сурагтай. Гуйж оруулаад хөөж гаргадаг хаанахын ёс вэ? Лав л Монголын ёс биш.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Өнөөдрийн байдлаар албан ёсоор Засгаас гарахыг шаардсан албан мэдэгдлийг АН-аас ирүүлээгүй байна. МАН-ыг засгаас хөөж чадахгүй шүү дээ, энэ бол зүгээр л нэг ээлжит шоу. Фракцуудынхаа дотоод зөрчлийг нууж анхаарлыг Ардын нам руу чиглүүлэх гэсэн оролдлого. Төрийн ажлыг бид биш, АН-хан өөрсдөө гацааж байгаа. Алийн болгон ийм хошин улс төр хийх вэ? Хамтарвал хамтарсан шиг байх хэрэгтэй. МАН хамтарсан засгийн ачаа, хариуцлагыг үүрнэ. Харин өмнөх Шинэчлэлийн гэх Засгийн газрын хариуцлага, алдааг үүрэлцэхгүй"
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: АН-ынханы гол зорилго нь МАН биш Ч.Сайханбилэг. Мөн энэ шийдвэр нь эдийн засгийн өршөөлийн хуулийг батлуулахгүй байгаатай холбоотой гэж мэдэгдсэн. Харин МАН-ын засгаас хөөх сураг гарах үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “АН-аас өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа МАН-ыг засгаас хөөх асуудлыг ярилцаж байгаа гэсэн. АН-ынхан МАН-ыг засгаас хөөнө гэж маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ер нь бол АН дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж манай нам руу их дайрч байна. Гэхдээ МАН -ыг засгаас хөөх эсэх нь тэдний л хэрэг. Харин МАН 2012 онд ард иргэдийн 42 хувийн саналыг авсан үүргээ биелүүлээд явна гэдгээ мэдэгдэж байна” гэснээс өөрөөр МАН-аас Засгаас гарах эсэхэд үүнээс ам нээсэн хүн одоогоор алга. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж албан ёсны мэдэгдэл гаргах биз. АН-ын хувьд дараагийн зургаан хүнээ бодолцоо биз. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийнхэн ч нэгийг бодож байгаа нь тодорхой. Чуулган хаахаас өмнө Засгийн газрын асуудлаар бужигнах долоо хоног эхэллээ. Хэн юу гэж мэдэгдэхийг харж л байя.
А.Баярмаа
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/07/06
https://www.facebook.com/goldencoastcity?ref=aymt_homepage_panel шинэ орон сууц
Зочин · 2015/07/06
Үргэлжлэлийг дахин нийтлээд байгаарай. Засгийн газар юу болох нь сонирхолтой байна шүү