АН бол “эдээрээ оролдож эвддэг, эхнэрээрээ оролдож салдаг” тавтиргүй нэгэн
2015/07/06
АН засаг барихаар л “АН цав” дэндүү их гарч, ард түмэн “Ангалд” унаад байдгийг бид ямар мэдэхгүй биш. Өнөөдрийн АН цавууд төрд, жирийн иргэн хүнд ямар их гай тарьж байгааг зөвхөн МАН л хамтарсныхаа дараа олж хараад байгаа юм биш, Монгол улсын 3 сая иргэний 6 сая нүд харж, 6 сая чих сонсож 2016 оны сонгуулийг хоног тоолон хүлээж байгаа.
АН бол 25 настай, тавтиргүй залуу юм. Уг нь өдий насны залуу ерөнхий боловсрол эзэмшчихсэн, нэгээс дээш дээд сургуулийн диплом өвөртөлчихсөн, жолооны үнэмлэх халаасалчихсан, аль нэг албан байгууллагад шалгагдаад тэнцчихсэн, өөрийгөө боловсорч боллоо гээд гэр бүлээ төвхнүүлэхээр эхнэр, хүүхэдтэй болчихсон, амьдралын сайхан бүхнийг хийнэ гэсэн итгэлээр жигүүрлэсэн цог золбоотой, цайлган сэтгэлтэй нэгэн байж болно. Ийм залуус олон л доо. Даанч АН бол арай л увайгүй, төлөвшөөгүй, “аавдаа авгай авахыг заадаг”, “эдээрээ оролдож эвддэг, эхнэрээрээ оролдож салдаг” бүтэхгүй нэгэн юм. Энэ “бүтэхгүй” АН 1996-2000 оны үед яг өнөөдрийнх шиг олонх болчихоод яаж төрөөр наадаж, хэрхэн ард түмнээр доог тохуу хийснийг бид мартаагүй. “Бүү март, мартвал сөнөнө” гэдгийг ард түмэн минь ахин дахин санаж амьдаръя. Тэр үед Ардчилсан Намынхан Засгийг хэдэн ч удаа хольж солилоо доо, сандал суудлын төлөөх санаархал, тэмцэл нь сайхан хүний аминд хүртэл хүрч байв шүү дээ. Одоогийн намын дарга нь Төрийн өмчийг хуйгаар нь үнэгүйдүүлж, хувааж идэх ажлыг гардан зохион байгуулж байсан юм. Түүнийхээ “шагнал”-ыг өнөөдөр хүртэж төрийн өндөр албан тушаалд торох юмгүй очсон.
Нам доторх бүх бүлэглэл, гишүүдийнхээ “но”-г алдалгүй цуглуулж гартаа оруулж эрх мэдлийг хүчээр олж авсан “бяцхан дарангуйлагч” АН-ыг удирддаг. Үүнийг намынх нь гишүүд ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд овгоор нь гэхээсээ илүүтэйгээр “Зэ...” /”Зэвүүн” “Зуумтгай”, “Зуудаг бэлтрэг”/ гэж хоч нэрээр нь сэм шивнэлдэн дотроо айдас хүйдэстэй явцгаадаг. Түүнээс биш АН-ын шинэхэн дарга хэзээ ч ард түмэнд, масст таалагдах үг хэлж байгаагүй, үйл ажлыг бол бүр хийж ч байгаагүй. Ийм хүнээр удирдуулсан АН эдийн засаг хүнд, амьдрал сайнгүй энэ үед ард түмнийхээ өөдөөс алгаа дэлгэж, гараа сунгахгүй байгаа хэрнээ ахиад л өмч хөрөнгөнд эзэн сууж, өөрсдийн мэдэлд бүгдийг авахаар улайран “гуаглалдаж” байна. Амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр тэд өмнөх “сайн” цагаа санагалзан дураараа дургих гэхдээ МАН-ыг “хөөж” сүржигнэв.
Гэвч энэ сүржин шийдвэр, мэдэгдлүүдийнх нь ард том хуйвалдаан, том эрх ашгийн зөрчил, тэмцлүүд нуугдаж байгаа. Улс орны өмч хөрөнгө, газар, баялгийг дотроо булаалдаж, хэмлэлдсэн АН-ын дотоодын зөрчил, тэмцэл хурцдаж бие биеэ барьж идэх ажлыг засагт гарангуутаа л өөрсдийн гараар үйлдсэн. “Цэвэр агаар сан”-гийн хэргээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг усны гэдгээрээ хөөрцөглөж, “Эбэгийн мөнгийг би гартаа барьж байна” хэмээн хэвлэлийнхэнд онгирч, намынхаа нөхрийг “Хэвлэл мэдээлэл миний гарт байна шүү” хэмээн сүрдүүлдэг байсан Н.Хүрэлсүхийгээ торны цаана суулгасан. “Нүүрс”-ний хэрэг гэгчийг үүсгэж УИХ, Засгийн газарт тохой залган суудаг байсан Лүймэдийн Гансүхийгээ “нугасалж” авсан гээд тэдний “хэрэгтнүүд”-ийн жагсаалт хөвөрч байгаа.
Одоо энэ жагсаалтыг Хөгжлийн банкны хэргээр үргэлжлэх болчихоод АН-ынхан дотооддоо сандралдаж байгаа юм. Яг л 1996-2000 оны үед 17 чингэлэг спиртийн хэрэг, Казиногийн хэрэг, С.Зориг агсныг бүрэлгэсэн хэрэг... гээд парламентад сууж байсан АН-ын нөхдүүд бие биенээ “Дэргэд минь сууж байгаа энэ нөхөр ... биш байгаа” хэмээн хардаж сэрдэж, хэцүүхэн байсан тэр үедээ АН эргэж очжээ. АН-ын энэ байдал өмнөх түүх шигээ үргэлжилбэл хүний амь насыг ч золиосондоо явуулж мэднэ. Энэ бүх “даврал”, “тэнэгрэл”-ийг нь МАН зогсонн барьж байсан. МАН засагт хамтарсныхаа дараа “Засагт орсноороо бид далд мэдээллийг ил болгож чадлаа” гэдгээ л эрт зарлах хэрэггүй байсан юм.
Үнэнийг ил тод хэлснээрээ тэд өнөөдөр “муу муухай”-гийн гадна үлдэж байгаа нь сайхан ч АН ард түмнийг сонгуулиас өмнө амжиж элгээр нь хэвтүүлбэл бас хэцүү. АН яахав, энэ 4 жилд идэж уугаад, бие биенээ барьж хорьж “шоглоод” л, улс орноо дааж давшгүй өрөнд унагаад л явж одоцгооно. Харин ард түмэн өөрийн гэх өмч хөрөнгө, газар шороогүй, өрөнд өгөх мөнгө төгрөггүй, үрсээ тэжээх үмх хоолгүй үлдэх нь дээ, хөөрхий.
П.Дэнзэн
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочинoonoo · 2015/07/06
harin ch MA nam humuust taalagdah gej 21hun burt taraaj ulsin hugjiluug uhraaj humuusiig zalhuu belenchleh setgelgeetei boigoj hamag munguug uren taran hiisen sh dee uursduu yu hiisen yum bitgii AN nam ruu dairaad bai
Болд · 2015/07/06
МАН чинь эхнэр нь биш, харин АН-ын хөлсөлж эдэлсэн ********** нь юм