"Sweetymotion” хамтлаг сүүлийн жил гаруйн хугацаанд нам гүмхэн байх болсон. Хамтлагийн бүсгүйчүүд гэр бүлдээ цаг заваа зарцуулж бүл нэмсэн. Харин цэнхэр өнгөнд дурлагч Э.Ганболор л ганц биеэрээ явна. Тэрбээр ганцаараа байгаа дээрээ ихийг бүтээхийг эрмэлзэж буй бололтой. Учир нь “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын суудалд заларсан байна.

Энэ тухайгаа дуучин бүсгүй “Би шинэ ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байлаа. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор ирсэн юм. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн” гэлээ. Ийнхүү дууч бүсгүй захиралын сэнтийд заларлаа. Одоо түүнийг хэр удирдагч бэ гэдгийг үзэгчид үнэлэх биз.

Д.Ана