МАН-ыг засгаас хөөх асуудал өнгөрсөн баасан гарагаас эхлэн яригдаж байгаа. АН-ынхан засгаас хөөнө гэдгээ эрс шийдэмгий мэдэгдээд байгаа бол МАН-ынхан гуйж ирчхээд хөөгөөд явуулдаг ёс мэдэхгүй юмнуудыг гуйхгүй хэмээн  мэдэгдээд байгаа.  

Энэ асуудалд  бие даагч гишүүд Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.  Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг таг чимээгүй болж, бүүр ор сураггүй байлаа. АН-МАН өөрсдөө учраа олон бид ажиглагчийн байр сууринаас хандая гэсэн шиг өчигдөр бүлгийн хуралдаанаа  ч хийсэнгүй, тайлбар ч өгөхгүй сэтгүүлчдээс нүүр буруулан явсаар байна.

Ганц нэг сэтгүүлчдэд баригдсан гишүүд нь бүлэг дээр ярилцаагүй, байр сууриа нэгтгээгүй болохоор би ч юу ярихав дээ, бусад гишүүнээс ярилцлага ав миний дүү гээд жигтэйхэн  сайхан аашилж байгаа харагдана лээ...

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн тайлбар өгч дуугарах нь битгий хэл авиа ч гаргахгүй байхыг бодоход  зургаан сайдын суудлын нэлээд хэдийг авч байгаа бололтой шүү.  

 

Э.Мөнгөн