М.Энхболд: Гэрээг цуцлахад бэлэн байна
2015/07/07
МАН-ыг хамтарсан засгаас гаргах АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцлээ. Энэ асуудлаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Т.Гантулга нар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд МАН-аас томилогдон ажиллаж байгаа сайдуудын асуудлыг өөрөө УИХ-д оруулж шийдүүлэх ёстой. Мөн хоёр намын хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талаас бус хоёр тал бодитой дүгнэсний эцэст цуцлахад бэлэн байна гэж МАН-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.
Тэрээр "АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон Засгийн газар кабинетаар ажиллах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрөө оруулж ирэх, Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхэнд халдсан. Монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэсэн сэтгэл сэтгэгдлээрээ нэгэн жилийн турш ажил амьдралаа зохицуулж намар, өвлийг даван туулдаг ард түмэн. Байгаль дэлхий ган гачигтай, эдийн засаг төдийлөн сайжирч чадаагүй, ялангуяа орон нутагт амьдрал улам хүндэрч байгаа үед ийм шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд төдийлөн оновчтой бус" хэмээн онцоллоо. Мөн мэдэгдэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан үндэслэлүүд дээр тайлбар хийв.
2014 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Засгийн газарт хамтрах санал тавьж, долоон цагийн турш энэ талаар ярилцсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа МАН-д захидал илгээж хамтарч ажиллах санал тавьсан. Энэ саналыг үндэслэн МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Хамтарсан Засгийн газар хагас жил гаруй хугацаанд ажиллав. Харамсалтай нь энэ богино хугацааны дараа АН, түүний гүйцэтгэх дээд байгууллага нь МАН-ыг Засгийн газраас гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Бид улс орны эдийн засгийг өөд нь татах талаар дорвитой ажлуудыг хамтарч хийн, үр дүнд хүргэж ажиллана гэж төлөвлөж байсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь намынхаа даргыг Говь-Алтай, Завхан аймагт, намаасаа сонгогдсон Ерөнхий сайдаа гадаадад томилолтоор ажиллаж байхад МАН-ыг засгаас гаргахаар шийдвэрлэсэн. Гэрээний дүгнэлт дээр манай нам АН-аас өөр байр суурьтай байгаа гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.
Нэгдүгээрт, МАН зөвхөн томилгоо хийлээ, төрийн ажлыг гацааж байна гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл мэдэгдэж байгаа. Бид гэрээг зүйл заалт бүрээр хэлэлцэж аль ажлыг эрчимжүүлэх ёстой вэ гэдгийг байнга ярьж ирсэн. Улс орны эдийн засгийг хямралт байдлаас гаргах төлөвлөгөөг санаачилсны үр дүнд бүлгээс дэвшүүлсэн 50 саналыг тусгасан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах ёстой гэж үзсэн.
Хоёрдугаарт, Монгол Улсад ирэх өрийн дарамтаас гарахын тулд ямар бэлтгэл хангах ёстой вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Оюутолгой, Тавантолгой төслүүдийг хөдөлгөх байр суурьтай байсан. Харамсалтай нь бидний бодож төлөвлөсөн хэмжээнд энэ ажил урагшилж чадаагүй. Гэхдээ урагшилж чадахгүй байгаа нь АН, АН-ын УИХ, Засгийн газар дахь гишүүдтэй нь салшгүй холбоотой. Энэ асуудлыг МАН УИХ-аар түргэн шуурхай шийдэх байр суурьтай байгаа. Гэвч бүтэн гурван сарын турш УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөрчлөөс болж хэлэлцэгдэхгүй байсаар чуулган хаагдахын өмнө Засгийн газар татаж авч байх жишээтэй. Оюутолгойн гэрээний талаар бидэнд асууж тодруулах зүйл байсан. Сүүлийн үед Ерөнхий сайд завгүй, гадаадад томилолтоор яваад байгаа.
Гуравдугаарт, Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх тал дээр санал нэг байсан. АН-ын гишүүд энэ бүх хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан. АН-ын удирдлагууд долдугаар сарын 1 гэхэд Сонгуулийн хуулийг батална гэж амласан ч өнөөг хүртэл өргөн бариагүй.
Дөрөвдүгээрт, МАН УИХ-ын хаврын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд тусгасан нэг л заалтыг эсэргүүцсэн. Энэ нь хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өдөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан өмч хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт байсан. Бусад хуулиудын хувьд бид баталъя гэдэг байр суурьтай байсан. Гэхдээ хуулийн төслүүдийг үг дуугүй батлах бус алдаатай оноотой зүйлүүдийг сайжруулъя гэдэг байр суурь баримталсан.
Тавдугаарт, орон нутгийн төвшинд хамтарч ажиллах талаар хоёр намын төвшинд тохирсон зүйлүүд байсан ч хэрэгжихгүй байна. Дөрөвдүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд ялсан хүмүүс бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна.
Зургадугаарт, төрийн албан хаагчдыг хоморголон халах ажлыг Ардын нам хийлээ гэж АН хэлж байгаа. Бид төрийн албан хаагчдыг Төрийн албаны хуульд заасан төвшнөөр л авч үзэж байгаа. Жишээлбэл, 500-600 хүн халагдсан гэж хэлсэн. АН-ын сайдтай байсан яам, АН-аас сайд очсон яаманд ч гэсэн 20-30-аараа халагдаж байгаа. 500-600 гэсэн тооны гуравны нэг нь АН-ын фракцын зөрчлөөс болж халагдсан хүмүүс жишээтэй. Ер нь өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой асуудал үндэсний аюулгүй байдлын сэрэмжлүүлэх хэмжээнд хүрчээ гэсэн дүгнэлт гарсан нь ор үндэстэй байжээ. Бүхэл бүтэн салбарын хэмжээнд үүрэг гүйцэтгэгч томилсон байсныг Төрийн албаны хуульд заасны дагуу засч залруулсан. 147000 төрийн албан хаагчийн тоо 2012-2014 онд 180000 орчим болж нэмэгдсэн. Ингэж мэргэшсэн бус хүмүүсийг томилсноороо яам, тамгын газрын чадавхи муудсан. Монгол Улс олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож байхдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй. Өмнөх Засгийн газрын үед арбитрын шүүхэд анх удаа Монгол Улс ялагдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд авч асуудлаа өмгөөлүүлсэнтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр Төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэсэн шүүхийн нэг ч шийдвэр гараагүйг МАН-ын дарга М.Энхболд онцлов.
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн