МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарыг  “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнахаар болжээ.  Тэднийг  Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд  Л.Гантөмөр шагналд тодорхойлсон байна.  

 

Дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин нь  2014-2015 онд Английн ВВС агентлагаас зохион байгуулсан  “Gardiff Singer if World ” буюу Дэлхийн дуучин 2015 наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж Монгол улсыг дэлхий дахинд сурталчилсан юм. Тэрбээр  2011 онл  ОХУ-д зохиогдсон  П.И.Чайковскийн нэрэмжит  олон улсын дуурийн дуулаачдын  уралдааны II байр,  2001онд  Испани  улсад  зохиогдсон  Франческо Виниасийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр,   2012 онд БНХАУ-д  зохиогдсон  Плачидр Домингогийн  нэрэмжит уралдааны тэргүүн байрыг  эзэлж байсан мэргэжлийн төвшний чадварлаг,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм.  

МУГЖ Г.Ариунбаатар нь  ОХУ-ын  Санк-Петербург, Москва хотод зохиогдсон  П.И.Чайковскийн  нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас “Гран При” шагнал хүртсэн. Тэрбээр  2001 онд  ОХУ-д зохиогдсон дуурийн дуулаачдын уралдаанд мөн тэргүүн байр эзэлж байсан юм.  

МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар наадмын өмнө энгэрээ цоолуулах  тов гараад байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

 

А.Баярмаа