Азийн наадмыг шуугиулсан Монголын шилдэг сагсчдын нэг Т.Санчирыг өдгөө танихгүй хүн Монголд үгүй биз ээ.  Түүний хайрт ээж СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хайрт ээждээ СТАжилтан цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргье!!!" хэмээж фэнүүд нь ч гэсэн ижийд нь баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж байна. 

Сагсчин залуугийн ээж  МҮОНТ-ийн сэтгүүлч, хөтлөгч  гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Ингээд уншигчдынхаа өмнөөс Тунгалаг сэтгүүлчдээ баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Д.Ана