Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Түмэн адуу уяачдын холбооноос мэргэжлийн сумогийн 68-дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид хурдан удмын адуу бэлэглэжээ.

Энэхүү үйл ажиллагаа өчигдөр 18:00 цагт хүй 7 худагт МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын гал уяан дээр болсон юм.

Тодруулбал, өнгөрөгч хавар тус сум гал түймэрт автаж их хэмжээний хохирол учирсан бөгөөд их аварга сумын ард иргэдэд сэтгэлийн дэм хайрлаж 10 сая төгрөг хандив өргөсөн. Иймээс сэтгэлийн хариу бэлэг болгож Түмэнцогтийнхон түүнд хурдан удмын адуу бэлэглэж байгаа гэнэ шүү. 

Д.Ана