"Төрүүлсөн хүүхэд болгондоо хайртай байдаг" гэж. Түүнтэй адил' би бүтээсэн дүр болгондоо хайртай байдаг. Хэцүүгүй бүтэж байсан дүр ер нь цөөхөн дөө. Олон талаас нь харна, хүн хүнтэй адилхан тоглолт гаргахгүйн тулд өөр өнцгөөс нь харахыг хичээнэ. Хайртай дүр гэвэл олон хэмээн ам бардам хэлдэг жүжигчин бол М.Түвшинхүү. Түүнийг драмын театрын жүжигчин олноо өндөр жүжигчин гэдэг.

Өнгөрсөн жил сар шинийн өмнөхөн Алтангадас одонгоор шагнуулсан авьяаслаг жүжигчин маань өнөө жилийн наадмын өнгийг "Их Чингис хааны дүр"-ээр наадамчин олонтойгоо уулзаж өнгө нэмж байна.

Тэрбээр түрүү жил цагаан дээлээр гоёсон бол өнөө жил цэнхэр эмжээртай саарал дээлээр гоёжээ.

Д.Ана