Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцоод өнөөдөр үүрээр эх орондоо ирсэн юм. 

Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа "нүднийхээ хор"-оо гаргаад л монгол наадмаа нээж үг хэллээ. Өнөө жил төрийн тэргүүн маань усан цэнхэр өнгийн үүлэн хээтэй торгон дээлээр гоёжээ. Энэхүү дээлийнхээ өнгийг өөрөө сонгож урлуулсан гэнэ шүү. Түрүү жилийн наадмын дараахан энэ  жилийн наадмын гоёогоо боджээ. Төрийн тэргүүн нь ганган байвал ард түмэн нь ганган сайхан байхын бэлгэдэл юм болов уу гэж бодож байна хэмээн өөрийн бодлоо ард түмэнтэйгээ хуваалцлаа. 

Д.Ана