Дүүгээ галаас аварч өөрөө 80 хувь түлэгдсэн  А.Цэрэнтогтох өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа.  Түүнд туслах  хандивийн хоёр аян  Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.  Тодруулбал  гадаадууд  хүүд туслахыг  уриалан Монгол дуу дуулж байгаа бол Монгол залуус  ковер дуу дуулахын зэрэгцээ бүжиглэж байна.  

 Мөн  МЗХ “Ахыг аваръя” аяныг эхлүүлэн наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг хүн олноор цугладаг газруудад А.Цэрэнтогтох хүүд туслах зорилготой “Ахыг аваръя’’ аянаа идэвхитэй өрнүүлж, хандив цуглуулж байна.  

А.Цэрэнтогтох хүү  Солонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийнх 80 гаруй хувь түлэгдэн, элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд өөрчлөлт орсон  учир маш олон хагалгаанд орохоор болж, эмчилгээний нийт зардал нь 350-400сая төгрөг  шаардлагатай бөгөөд одоогоор  150 орчим сая төгрөг цуглараад байгаа юм.

Хаан банкны хандивын данс:    Холбогдох утас: 99028637
Төгрөг-5084346503
Доллар-5084346514