Дөрвөн настай охин хүчирхийлсэн Б.Балтад 20 жилийн хорих ял оноолоо
2015/07/12
Ховд аймгийн Жаргалант сумын харъяат Б.Балт бага насны охин болох Х-г 2015 оны 3 сарын 30-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Шар цэхий гэх газарт биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 6 сарын 19-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 7 сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 126.3-д “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заасан байдаг ажээ.
Зочин · 2015/07/15
Tsaazaar avhad yu ni hairan baisan yum bol, muu maliig.
Зочин · 2015/07/12
uhtelee uuruu huchinduuleerei chi!!!!!!
Зочин · 2015/07/12
iimerhuu uzliin muuhai yumnuudad tsaaz ugmuur yumaa. Erunhiilegch yahaaraa aluurchin heregtniig umuurch tsaazgui bolgoson yum boldoo. ter 4 nastai ohin ni odoo nhgui shuu dee. ene aluurchnii huchindeltees ***ltgaalaad gun shokond orson uhaangui huuhed Ulaangom sumiin emnelegt ireed sehel abalgui nas barsan, tsaana ni yamar negen ed erhtniig ni gemteej uheld hurgesen hun dee. ene aluurchin bosoo boob balt, ehneree zodoj alsan altanhuu, 4 nartai ohinoo zodoj alsan tsogt tuunii ehner, huugee hazaj ***ladag aab zeregt shuud tsaaz ugch ene niigmees archmaar bna. Elbegdorj erunhiilegch heregtniig umuuruud zaazaar abah yalgui bolgood bdag, tsaana ni gemgui nyalh ur huuhed, emegteichuud ene balmad etgeeduudiin gart urtuj hohirood baigaa ni er anhaarald ni orohgui bga yum bh daa. tsaaz bol ****shgui bh estoi.
Зочин · 2015/07/12
alaachee