Баяр наадмын энэ өдрүүдэд жолооч нар анхаарал болгоомжгүй, соёлгүй оролцсны улмаас  өчигдрийн байдлаар зам тээврийн дөрвөн осол гарч, долоо хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тиймээс   орон нутгийг зорих замдаа авто машины бүрэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн айраг уусан болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.