Дөрвийн давааны дүйз
2015/07/12
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг, цэргийн цолтон 205, сумын цолтой болон залуу бөх 221, нийт 512 бөх барилдаж байгаа юм. Гурвын даваанд улсын цолтой бөхчүүдээс гарьд Б.Гантогтох, улсын харцага Ө.Бат-Орших, Б.Өсөх-Ирээдүй, Б.Мөнгөнцоож нар өвдөг шороодлоо. Харин улсын харцага Н.Түвшинбаяр, Б.Даваабаатар, улсын заан Н.Санжаадамба болон Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар давсан.
Бөхийн барилдааны дөрвийн даваа хүчит 64 бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Ингээд дөрвийн давааны дүйзийг хүргэе.