Австралийн загварын ертөнцөд Odna Gerel нэрээр танил болсон Г.Одончимэг гадны загварын ертөнцөд цахиур хагалж яваа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
 
Бусад моделиудын нэгэн адил чамгүй эрчүүдтэй нэр холбогдож, хамгийн сүүлд “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй романс үүсгээд байсан тэрбээр эндхийн уул уурхайн компанийн ажилтан чинээлэг австрали эртэй амьдрал холбож, харьд бэрлэснээс хойш гадаад дахь карьер нь эрчээ авсан гэж болно.
 
 
Хонгконгийн “Elit model look”, “Deal or No Deal” , Австралийн Channel 7 телевизийн “Deal or No Deal”, ”Project Runway Australia” гэх мэтчилэн түүний оролцсон тэмцээнүүд бас ч гэж зиндаа илэрхийлдэг. Өдгөө Одноо Австралийн “Chadwick” агентлагт харьяалагдаж, “Channel 7” телевизийн шоу нэвтрүүлгийн нүүр царай болж яваа түүний усны хувцастай тачаангуй төрхийг та бүхэнд сонирхуулж байна.