Баяр наадмын өдрүүдэд буюу 07-р сарын 11-12нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод хотод  52 настай эрэгтэй Б, 11 настай эмэгтэй Б нарыг буудаж, 53 настай эмэгтэй Т-г хутгалж хөнөөгөөд нүхэнд булсан хэрэг бас гарсан байна. Энэ хэргийг  үйлдсэн байж болзошгүй  сэжигтэнг  баривчлан саатуулаад байгаа аж.  Энэ хэргийн талаар болон баяр наадмын өдрүүдэд болсон хэргийн талаар  ЦЕГ-аас өнөөдөр  14 цагт мэдээлэл хийх юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа