Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10 наас 2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага мэдээлэл ирүүлснээс зам тээврийн осол хэргийн 822 (2014 онд 959) дуудлага хүлээн авч ажилласан байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 (2014 онд 12) тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22)  бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 (2014 онд 203) жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Наадмын өдрүүдэд Улаанбаатраас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явснаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 (2014 онд 5)  хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 4 (2014 онд 2) нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 (2014 онд 3) нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нар байсан байна.

2015 оны наадмын үеэр гарсан ноцтой зам тээврийн осол:

7 сарын 10-ны өдөр

  • Хөвсгөл аймгийн нутагт Ландкрузер-200 маркийн авто машин Марк-2 маркийн авто машинтай мөргөлдөж 4 хүн нас барсан
  • Төв аймгийн Борнуур сумын нутагт Тоёота Айриус маркийн авто машины араас Даевоо маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Г нь мөргөж амь насаа алдсан

7 сарын 11- өдөр

  • Сэлэнгэ аймгийн нутагт Старекс маркийн авто машин онхолдож 3 хүн нас барсан
  • Сэлэнгэ аймгийн нутагт Лексүс маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан
  • Дорноговь аймгийн нутагт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон
  • Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Приүс маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан.
  • Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Корса маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан

7 сарын 12- өдөр

  • ХУД-н нутаг яармагийн замд Старекс маркийн авто машины жолооч Э-нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон.

7 сарын 13- өдөр

  • БЗД-н нутаг Нарантуулын арын зам 86 дугаар байрны зогсоолд марк дугаар нь тодорхойгүй авто машин явган зорчигч 60 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг гарсныг шуурхай эрэн сурвалжилж МУССО маркийн авто машины жолооч Ц-г үйлдсэн болохыг тогтоож ажилласан.
  • Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Королла маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан
  • Налайх дүүрэг тэрэлжийн замд Приүс маркийн авто машины жолооч нь явган зорчигч Д-г дайрч амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн хэрэг гарсан байна

 

Цаашид хөдөө орон нутгийг зорьж амрах, зугаалах, баяр наадамлах гээд хөдөлгөөн үргэлжлэх тул хөдөө орон  нутгийг зорих иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдаа замын зорчих хэсэг гадаргууны байдалд зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах суудал, хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмийн агуу бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.