Согтуугаар голын усанд автомашинтайгаа орсон байсныг татаж гаргасан байна
2015/07/16
Баяр наадмын өдрүүдээр согтуугаар жолоо барих тохиолдолд их байсан. Тэгвэл согтуугаар жолоо барьж, голд суусан хэрэг гарчээ. ТодруулбалНалайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул голд автомашин усанд суусан дуудлагаар тус дүүргийн ОБХ-ийн бүрэлдэхүүнийг шөнийн 03.00 цагт очиж автомашиныг гаргаж, жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх үйлдлийг гаргасан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.