Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба долдугаар сарын 15-ны өдөр буюу лхагва гаригт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хустай рашаан гэх газар байдаг Хашхан нэртэй амралтын газарт Өвөрхангай аймгийн МАН-ын удирдлагуудын хамт амарсан байна. Энэ өдөр Г.Шийлэгдамба сайдын эхнэр нь морь унаж явахдаа унаж, мориноосоо  чирэгдэн нуруу нугасны хүнд бэртэл авчээ. Ийнхүү Г.Шийлэгдамба сайд долдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг орчимд МАК компанийн нисдэг тэрэг яаралтай дуудуулж, гэмтэл авсан эхнэрээ Улаанбаатар луу хүргүүлсэн юм байна.

Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон Г.Шийлэгдамба энэ мэдээллийг маш нууцалсан бололтой, сумын эмч сувилагчид энэ талаар мэдээллийг бидэнд өгсөнгүй. Харин Хашхан амралтын газар, эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Сайдын эхнэр амралтын газрын морийг унаж яваад бэртээгүй, харин саам авч байгаа айлын морь унаж яваад бэртсэн байна. Тухайн өдөр шиврээ бороотой, цаг агаар сайнгүй байсан ч нисдэг тэрэг саадгүй ирээд буцсан аж. Нутгийн иргэд энэ явдлыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд анх удаа нисдэг тэрэг буусан нь энэ боллоо хэмээн ярьж байна.