“Х ТҮЦ” хамтлагаас төрсөн жүжигчин Тэмка, Нарансолонго хоёрыг гэр бүлийн хүмүүс гэдгийг монголчууд мэднэ. 

Тэд өдгөө "Эмоци" продакшнд харьяалагдаж яваа. Нэг хэсэг хосуудыг салсан гэх мэдээлэл газар авсан. Гэвч энэ нь цуурхал байсан бөгөөд өнөөгийн "Эмоци" хамтлагаа байгуулах гээд ажиллаж байхад нь ийнхүү бор шувуу нисчээ.

 

Тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци”-ийнхонтойгоо аялалаар яваагүй бөгөөд жүжигчин Банш Батаагийн гэр бүлтэй аялж амарч явна. Цахим хуудсыг идэвхитэй хөтөлдөг жүжигчин Нарансолонго гэр бүлийнхээ зургийг авахуулж цахим найзууддаа сонирхуулах гэж охиноосоо арай хийж зөвшөөрөл авсан гэнэ шүү. 

Д.Ана