Брайн Дэлауранти болон Жонатан Дал нар найман настайгаасаа л үерхсэн багын найзууд. Тэд бас ижил хүйстэн. Өдгөө 25 нас хүрсэн залуус аливаа зүйлд  санаа тун нийлдэг аж. Тэд цахим ертөнцөд ихээхэн алдартай. 

Тэд сахлаараа алдартай. 2014 оны долдугаар сарын нэгэн өдөр буйдан дээр тухлан сууж байсан хоёр залуугийн толгойд сахлаа яагаад чимж болохгүй гэсэн хачирхалтай санаа төрсөн гэдэг. Ингээд тэд инстаграммдаа өөрсдийн  чимэглэсэн сахалтай зургуудаа тавьж эхэлснээр олныг шуугиулж эхэлсэн юм.

Цахим ертөнцөд THE GAY BEARDS хаяг нь 28300 дагагчтай. Залуус сахлаа өнгө өнгийн цэцэг навч, дүрс, элдэв зүйл тэргүүтэн болоод бүр хоолоор ч чимэглэдэг аж.

Ижил хүйстэн залуус тухайн үед онцлогдож буй баяр ёслолын өнгө төрхийг илтгэсэн зүйлсээр сахлаа гоёж, янзлах дуртай.

Ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хуулиар  хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж сахлаа солонгоруулах жишээтэй. Мөн Тусгаар тогтнолын баяр, Зул сар гэх мэт тэмдэглэлт баяруудыг ч сахлаараа гоёно.

2013 оны аравдугаар сард Брайн анх сахлаа ургуулж эхлэхэд Жонатан ч мөн адил дуурайн сахал тавьсан гэдэг.

Залуус мөн нийгэмд хандсан олон ажил санаачилдаг бөгөөд хөгжимчин Жонатан, зураач Брайн нар одоогоор хүүхдийн номон дээр ажиллаж байгаа аж.