Монголыг муухай харагдуулагч Н.Энхбаяр
2015/07/20
Шоронгоос улс төр хийж, өрөвдөлтэй хүн болж жүжиглэж, ялынхаа ихэнх хугацааг эмнэлэгт хэвтэн өнгөрөөсөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлэх нэрийдлээр амьдарч байгаа. Төрийн өндөр гурван албан тушаалыг хаших хугацаандаа Монгол Улсын өмчөөс чамгүй хумсалсан түүнд гадаадад насаараа амьдрах хөрөнгө байгаа нь мэдээж. Гэхдээ Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүн албан тушаалаа өглөө гээд эх орноо муухай харагдуулах ёсгүй. Түүнтэй холбоотой таагүй мэдээлэл Солонгосын хэвлэлүүдээр борооны дараах мөөг шиг хэвлэгдэж байгаа нь олон улсын тавцанд Монголыг муухай харагдуулж байна. Саяхан БНСУ-ын хэвлэл "Чунан Илбо" сонины долдугаар сарын 8-ны дугаарт түүний тухай нийтлэл гарчээ. Тус нийтлэлд авлигын хэргээр ял эдэлж байгаад Ерөнхийлөгчийн уучлал хүртсэн, АНУ-ын иргэнийг залилсан, БНСУ-ын иргэнтэй хамтран "Блю скай" таурыг барьсан, ах, дүү, төрөл садантайгаа нийлж улсын хөрөнгийг шамшигдуулсан зэргийг нь дурдсан байна. Хамгийн ноцтой нь Н.Энхбарт залилуулсан АНУ-ын иргэн нь Хиллари Клинтоны дүүгийн нөхөр болж таарсан байна. МАХН-ын үйл ажиллагаа явуулж буй байрыг 1.5 сая ам.доллар төлж авахаар тохиролцсон боловч Н.Энхбаяр 500 мянган ам.доллар төлчихөөд "Одоо болоо" гээд гэдийгээд суучихсан юм байх. Гэтэл нөгөө АНУ-ын иргэн, Хиллари Клинтоны дүүгийн нөхөр нь гомдол гаргаснаар Н.Энхбаярт залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай энэхүү нийтлэлд маш тодорхой бичсэн байна.
Жанжны талбайн урд орших тэнгэр баганадсан "Блю скай" таурыг БНСУ-ын иргэн Ким Солонгосоос хөрөнгө босгож бариад тодорхой хувийг Н.Энхбаярын ах дүү, төрөл төрөгсдөд нь өгсөн гэх мэдээлэл бас бий. Жилийн өмнө "TV-9" телевизийн захирлаар Ким гэх нэртэй хэн нь үл мэдэгдэх солонгос нөхөр ирж зургаан сар гаруй хугацаанд ажилласан. "Чунан Илбо" "TV-9" телевизийн захирлаар ажиллаж байсан солонгос эрхэм Н.Энхбаярын хамсаатан гэж таамаглаж буйгаа бичсэн байна. Үнэхээр ч Ким гэх тэр нөхөр монголд байх хугацаандаа чамгүй ажил амжуулсан бололтой. "TV-9" телевизийн захирлаар түр хугацаагаар ажилласан Ким монголд байх хугацаандаа Н.Энхбаярын ойрын хүмүүстэй ойр ойрхон уулзаж байсан баримт бий. Тэгж явахдаа "Блю скай" таурын хувьцааг шилжүүлэн өгсөн байж болзошгүй хэмээн солонгосын хэвлэлүүд таамаглаж байна. Монгол Улсын төрийн гурван өндөр албыг хашиж байсан хүн Солонгос хүнтэй нийлж ард түмнээсээ хумсалж байсан нь Монгол Улсыг олон улсад муухай харагдуулж.
Үүгээр ч зогсохгүй түүний удирдаж буй МАХН-ын төв байрыг луйвардаж авсан хэмээн нийтлэлд дурджээ. Н.Энхбаяр тэрхүү байрыг АНУ-ыг иргэн Эллон Гинсбург гэгчээс 1.5 сая ам.доллараар авах гэрээ байгуулсан ч нийт үнийн гуравны нэг буюу 500 мянган ам.доллар өгөөд "бултчихсан" юм байх. Ерөнхийлөгч асанд нэг сая ам.доллараа залилуулсан Эллон Гинсбург нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны дүүгийн нөхөр аж. Тэрбээр Монгол Улсын шүүхэд нэг сая ам.доллараа олж авах гомдол гаргаснаар авлигын хэргээр ял эдэлж эцэс сүүлд нь Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Ерөнхийлөгч асны хэргүүд дээр залилангийн хэрэг нэмэгдэх нь тэр. Монгол Улсын Ерөнхийлөгч асан АНУ-ын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний ойрын хүнийг залилсан нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад муухай харагдуулж байна.
Үүгээр ч зогсохгүй "Чунан Илбо" сонинд түүнийг хүн залилсан, эрх мэдлээ ашиглан улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт холбогдуулаад зогсохгүй Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа улсын өмч байсан "UBS" телевизийг хууль бусаар өмчилж 20 хувийг төрөл садангийнхаа нэр дээр ашигласан гэж Монгол Улсын хуулийн байгууллага сэжиглэж байгааг ч дурджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дээрх авлига, залилангийн хэрэгт гар бие оролцсон хүн нь түүний төрсөн дүү Н.Энхтуяа. Монголын хуулийн байгууллага Н.Энхтуяаг Олон улсын инторполтой хамтран эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой сураг гаргаж чадаагүй байна.
Нийтлэлийн төгсгөлд "Н.Энхбаяр 2012 онд Монголын дээд шүүхээс албан тушаалаа ашиглан улсын өмчид байсан "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг өөрийн хүү болон эмэгтэй дүү, төрөл төрөгсдийнхөө нэрээр хувийн компанид шилжүүлсэн хэрэгт 2.6 жилийн ял авчээ. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан тэрбээр өөрийг нь баривчилж, ялласан нь эрх баригч намын улс төрийн явуулга гэж мэдэгдэж байсан юм. Тэр хоригдож байх хугацааныхаа ихэнхийг "Сайд нарын II" эмнэлэгт хэвтэж өнгөрүүлсэн ажээ. Улмаар 2013 оны наймдугаар сард эрүүл мэнд нь муудсаны улмаас Ерөнхийлөгчийн уучлалаар чөлөөлөгдсөн байна. Үүний дараагаас тэрбээр эмчилгээ хийлгэх нэрийдлээр гэр бүлийн хамт БНСУ-д амьдарч байгаа юм. АТГ-ынхны мэдээлснээр тэрбээр Сөүл хотын Ёндэнпу дүүрэгт байрлах нэгэн зочид буудлын өрөөнд амьдарч байгаа гэнэ.
Энэ сарын 2-ны өдөр /долдугаар сарын 2/ Улаанбаатар хотноо уулзсан АТГ-ын ажилтан "Нэгэнт шүүхээр шийдэгдсэн хэргээс гадна 4-5 авлигын хэрэгт холбоотой хэмээн түүнийг шалгаж байгаа" гэсэн юм. Мөн Солонгосын иргэнтэй холбоотой хэрэг байгаа учир Солонгос Улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэнэ" хэмээн бичжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан эх орондоо ирэхгүй байгаа шалтгаан ердөө л энэ. Түүнийг эх орондоо ирвэл 4-5 залилангийн хэргээр байцаах гээд АТГ хүлээж суугаа. Харин "Монголыг муухай харагдуулагч Н.Энхбаяр" эх орондоо ирж мэдүүлэг өгөх нь битгий хэл БНСУ-аас Герман улс руу зугтсан бололтой юм. Тэгэхдээ бүр хуурамч нэр, хуурамч паспорт ашиглан хил нэвтэрсэн тухай мэдээлэл солонгосын хэвлэлүүдээр гарч эхэллээ.
Т.СЭТГЭЛ
Зочин · 2015/07/22
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/22
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн