"Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд", "Нэг хоёрын гурав аа", "Учрал", "Хамтран амьдрагч", "Сүүлчийн шөнө", "Single Ladies" гээд дэлгэцийн бүтээлд тоглоод олны танил болж хөөрхөн хэмээн дуудуулах болсон жүжигчин О.Дөлгөөнөө өөрийн гоо сайхандаа ихээхэн анхаарал хандуулдаг. 

Сүүлийн үед өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ танилцуулан хэрхэн яаж хэрэглэхээ бичлэгээр олон нийтэд түгээсэн. Тэгвэл хөөрхөн бүсгүй улам хөөрхөн болохоор шийдсэн бололтой шүү. "Анх удаа сормуус хийлгэж үзлээ. Үнэхээр их таалагдлаа" гэв. Ганц сормуусаар ч зогсохгүй дахин өөрчлөлт хийж байгаа гэнэ шүү. 

Д.Ана