Гурван жуулчин сууж явсан машин осолдож, дэлбэрчээ
2015/07/21
Дундговь аймгийн Сайхановоо сум, Онгийн хийд орох замд энэ сарын 8-ны өдрийн 17 цагийн үед нэгэн авто тээврийн осол болсон байна. Осол болох үеэр уг машинд Нидерландын хоёр, Хонг-Конгийн нэг иргэн, хөтөч-орчуулагч, жолооч нар байсан бөгөөд ослын дараа бүгд машины лүүкээр гарчээ. Тэднийг гарахтай зэрэгцэн машин дэлбэрч бүгдийнх нь бичиг баримт эд хэрэгсэл юу ч үгүй шатсан байна.
Гадаадын иргэд ослын гарсны маргааш нь буюу 07-р сарын 09-ны өдөр нутаг буцсан ба тэднийг харихад Германы элчин тусалсан байна. Одоогоор тэдний биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээлэл алга. Энэ талаар тодруулахаар Монгол улс дахь Германы элчин сайдаас тодруулахаар албан бичиг явуулсан ч хариу ирүүлээгүй байна.
Осол гарах үеэр машин жолоодож явсан жолооч өнөөдөр Дундговь аймгийн Сайхан-овоо сумын цагдаад шалгагдаж байгаа юм. Харин хөтөч-орчуулагчаар ажиллаж байсан иргэн А өнөөдрийг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Түүний сээр нурууны 4 яс дарагдсан, хугарсан тул яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа. Ингэснээр хөтөч А 2 сар гаран бусдын асаргаанд байх болно гэдгийг эмчлэгч эмч нар нь хэлж байна.
Орчуулагч бүсгүйн хувьд “Gana`s guest house” жуулчны газарт гэрээтээр ажилладаг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл эмчилгээний зардал битгий хэл цалин өгөөгүй гэж мэдэгдэж байсан юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “ Gana`s guest house” захирал Н.Ганхуягтай холбогдоход: Хэрэг нь өнөөдөр шалгагдаад явж байгаа. Жолоочийн буруугаас болсон нь тогтоогдсон. Хөтөч-орчуулагчийн ээж нь ярьж, дөрвөн сая төгрөг өг, хагалгаанд орно гэж хэлж байсан. Эмчтэй нь уулзахаар хагалгаанд орохгүй, эмчилгээний зардал нь эрүүл мэндийн даатгалаас гарна гэдгийг хэлж байсан. Осол болсны дараа 200 000 төгрөг өгсөн. Өнөөдөр ажилласан хугацааны цалинг нь өгч явуулна” гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр осолд орсон жуулчдын бие зүгээр гэдгийг хэлж байсан. Мөн ослын улмаас хохирсон бүх хохирлыг буруутай этгээд буюу жолооч төлөх болно гэдгийг хэлж байлаа.
Орон нутгийн замд хурд хэтрүүлэн, анхаарал болгоомжгүй явсны улмаас ийнхүү эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирох тохиолдол гарч, үүнээс улбаалан маргаан гарсаар байна. Тиймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой байхыг нийт жолооч нарт сэрэмжлүүлж байна.
А.Баярмаа
Зочин · 2015/07/22
Gana`s guest house” захирал Н.Ганхуягt hariutslaga tootsoh heregtei...ajlaa sain tuluvluj batalgaatai unaa avahgui yasan um..ajildaa denduu hainga handsan bn.
Зочин · 2015/07/21
тэр захирал нь ямар хүний үнэргүй амьтан бэ
Зочин · 2015/07/21
хохирлыг ямар ч тохиолдол байгуулга хариуцна дараа нь жолооч
Зочин · 2015/07/21
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/21
ehleed ajilchindaa tuslamj uzuuleed daraa n joloochoosoo munguu nehemjilj avch bolno doo ug n. uurt n ashig hiij yvaa ajilchin shuudee
Зочин · 2015/07/21
jolooochiin buruuu ***** jolooch nar ih bna shuu ***inee joloochdooo ****rdlaga tavij bai ylanguya darhan erdenet selenge yvdag jolooch nar hurfd hetruuleh ym bol utsaar bicheed tsagdaad nomertoi ni o****j bai ami nasaa hamgaaltsgaaaa