Youtube болон сошиал ертөнцөд гитар Гантулга гэдгээрээ олонд танигдсан дуучин О.Гантулгыг андахгүй биз ээ. Тэрбээр МҮОНТВ-ын “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрд тоглон олон илүүтэй танигдсан авьяаслаг залуу. 

Албан ёсоор “Он жав” дууг дуулж олны хүртээл болгож байсан ч үүнээс өмнө олон дуугаа залууст сонсгосон билээ. Youtube рүү ороод түүний нэрийг бичихэд уран бүтээлийнх нь жагсаалт төвөггүйхэн гараад ирнэ. Түүнийг зарим нэг нь гитар уйлуулагч Ганаа гэдэг. Харин түүний хувьд гитар нь эхнэр нь. Өөрөө энэ тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг юм.

Тэгвэл зуны дэлгэр цагт гитарчин залуу маань эхнэртэйгээ жаргаж яваа гэнэ шүү. Энэ талаараа "эхнэр бид хоёрын жаргалаа гэж" постлов.

Д.Ана