Топ Э.Сэлэнгээг мэдэхгүй, танихгүй хүн Монголын загварт байхгүй.  Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг гэгддэг сайхан бүсгүй маань "Гоёл-2011" наадмын топоор тодорсон. "Шилмэл загвар" агентлагт багшилж байсан бөгөөд "Nine dots" агентлагийн тэргүүний хайрыг Б.Одбаяр гэх залуу татсан. Тэрбээр хайртай бүсгүйдээ хайрын хот болох Парисын цамхагийн өмнө гэрлэх саналаа тавьж байсан билээ. Хосууд хөөрхөн гүнжтэй болж бүл нэмж аз жаргалаар бялхаж яваа. Бяцхан гүнж нь аавтайгаа дэндүү адилхан юм гээч.

 

Д.Ана